С.Эрдэнэ: 2022 он хүний эрхийг дээдэлсэн жил байх болно
2021-12-30

 

АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Ганбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

АН-ын дарга С.Эрдэнэ "Улс  орон даяар үүсээд байгаа олон чухал асуудал байна.  Ярих сэдэв их байна.  Гэхдээ 2021 он хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдсөн. Хүний  заяагдмал эрх, эрх чөлөөг  хангах суурь  зарчим  бол хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх асуудал байдаг. Харамсалтай нь энэ чиглэлээр өнөөгийн  төрийн  эрх  баригчид  маш  хангалтгүй  ажиллаж  ирсэн.  Ардчилсан  Монгол  Улсын  хувьд  байж  болохгүй хүний  эрхтэй холбоотой  алдаа  дутагдал  гарсан.  Тиймээс  хий  хоосон  ярих  бус  төрийн   эрх  барьж  байгаа  намын  удирдлагууд  хүний  эрхийн  асуудлаар гоё  сайхан  юм  ярьж  байгаа боловч  бодит амьдрал  дээр  хүний  эрхийн  нөхцөл  байдлыг  хангасан  алхмуудыг  хийхгүй  байна.  Тийм  учраас  жагсаал цуглааныг  зохион  байгуулахаас  эхлээд  хууль   хүчний  байгууллага,  цагдаа, тагнуул  иргэдтэй  харилцах харилцааны асуудал, иргэдийн  эрх  чөлөөг  хамгаалах  тал  дээр  явуулж  байгаа  төрийн  бодлого  байхгүй.  Харин эсрэгээрээ  иргэний эрх эрх чөлөөнд  халдсан чиглэл рүү  орж   байна.

 

Тиймээс  Ардчилсан нам иргэний үзэл  бодлоо  илэрхийлэх  эрх чөлөөний тухай хуулийн  төслийг  УИХ  дахь  Ардчилсан  намын  бүлгийн  гишүүддээ шилжүүлж  өгч  байна. Энэ хуулийн  төслийг  танилцаж  судлаад  УИХ дахь  Ардчилсан  намын  бүлгийн  гишүүд  бүрэн  эрхийн  хүрээнд  энэ хуулийг   боловсруулж  УИХ-д  өргөн  барьж хэлэлцүүлж,  батлуулах  чиглэлийг   Ардчилсан  намаас  бүлгийн  гишүүддээ өгч байгаа.

 

Коронавирус цар  тахалтай холбоотой хуулийн хугацааг сунгаж байх  шиг байна. Иргэний эрх чөлөөг хязгаарласан, үгээ хэлэх зорчих эрхийг хязгаарласан чиглэлээр энэ хуулийг ашиглах, ямар нэгэн байдлаар нийгэмд дарамт болгох чиглэлийг Ардчилсан нам дэмжихгүй.

 

Коронавирус цар тахлын хуулийг  сунгах шаардлагатай асуудал биш  гэж  харж байгаа. Хамгийн гол нь бусад нийгмийн чухал асуудал дээр  АН-аас эрх баригчдын явуулах үйл ажиллагааг дэмжих болно.

 

Мөн АН-аас “нээлттэй микрофон” ажиллуулаад ес дэх хоног дээрээ явж байна. Бид хүний эрх чөлөөг хамгаалсан, аливаа иргэний эрх чөлөө зөрчигдсөн асуудалд цаашдаа ч гэсэн байр суурийг илэрхийлж ажиллана.

 

2022 он хүний эрхийг хамгаалсан, дээдэлсэн он жил байх болно. Энэ асуудалд Ардчилсан нам сөрөг хүчний үүрэг хариуцлагыг хүлээж ажиллана" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Хуцаад байгаа хүүр вэ чи дут. Зүгээр л АН аас зайлаад өгөөч гуйя. Хүүр вэ
2021-12-31
Ts:
Erh ni deerdsen sarmagchinguud l ih bna da Bas yun erh ymba yriad bna Ardchilal gedegiig aav eej ahmadiinhaa urdaas tsor tsor hiij bolno gesen bodoltoi nusan taglaanuud duuren bna da
2021-12-31
zochin:
enend yamar xamaa baunaa
2021-12-31
Энэ мэлхий хүний тухай гуагалаад байхийн сонин амьтан юмаа.
2021-12-30
УРВАГЧ ХҮНИЙ АДАГ ЭРДЭНЭ НОВШ:
2022 ОНД ЭНЭ УРВАГЧ ЛАРАР ЭРДЭНИЙГ ХАА ЯВСАН ГАЗАР НЬ БААЛЖ ӨНДӨГ ГУРИЛ ЦАЦАЖ ГАДУУР ЯВАХ АРГАГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ШУНАЛТАЙ ХАР АМИА БОДСОН ТҮҮХЭНД ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ АДЛАГДСАН НОВШЫН ХҮНЭЭР ЭНЭ ЛАЛАР эРДЭНЭ ТОДОРСОН ШҮҮ
2021-12-30
Зочин:
Энэ нохой аль эрт үеэс баянгол дүүргийн засаг дарга байхдаа хулгайч зангаараа намаасаа тусгаарлаж бсан одоо АН устгаж дууслаа
2021-12-30
Иргэн:
МАН ын хулгайчуудад ,ХУДАЛДАГДСАН, С.Эрдэнэ. Ардчилсан ,ДҮР, эсгэгч С.Эрдэнэ.
2021-12-30