Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна
2021-12-31

 

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 01-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

 

2021 оны 12 сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.

 

2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 2022 оны 1 дүгээр сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Нэгдүгээр сарын 1, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтийн уулсаар, 3-нд Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

Shuud.mn
Сонин хачин