ТАСС: Оросын стратегийн цөмийн хүчний сургуулилалт болно
2022-01-03

2022 оны эхээр Оросын стратегийн цөмийн хүчний гурван бүрэлдэхүүн гурвуулаа оролцсон "Гром" стратегийн команд штабын сургуулилалт болох гэнэ. Өөрөөр хэлвэл энэ сургуулилалтад хуурай замын, тэнгисийн болон агаарын байршилт цөмийн пуужингуудыг оролцуулах аж. 

 

Энэ талаар Оросын ТАСС агентлаг нэрээ хэлээгүй эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна. Гэхдээ энэ мэдээллийг Оросын Батлан хамгаалах яам батлаагүй гэж ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

"Оросын цөмийн гурвал оролцсон "Гром" сургуулилалт 2022 оны эхээр төлөвлөгдсөн" гэж ТАСС агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж өгсөн байна. 

 

Энд дуулгахад, цөмийн хүчний стратегийн команд штабын сургуулилалт жил бүр, "цэргийн хичээлийн жил"- ийн сүүлээр зохион байгуулагддаг. Ийм сургуулилалтын үеэр Хойд флотын пуужин тээвэрлэгч шумбагч онгоц Камчатка дахь Кура полигон руу тив алгасах пуужингаар харваж, Номхон далайн тэнгисийн атомын шумбагч онгоц Оросын хойд хэсэгт байх Чижа полигон дахь бай руу тив алгасах пуужингаар харвадаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин