Орост омикрон штаммын халдварын тохиолдол 100 -г давжээ
2022-01-03

Анх 2021 оны 11 дүгээр сард Өмнөд Африкт илэрсэн омикрон штаммын халдвар өдгөө дэлхийн 110 гаруй оронд бүртгэгдээд байгаа юм. Шинэ штаммын халдвар илэрсэн орнуудын тоонд хойд хөрш ОХУ ч багтаж байна. 

 

Өнөөдрийн байдлаар, ОХУ-д омикрон штаммын халдварын тохиолдол 103 бүртгэгджээ. Халдвар авсан хүмүүс нь гадаадаас ирсэн болон тэдэнтэй ойрын хавьталд орсон хүмүүс гэнэ. Халдварын голомтыг хяналтад оруулсан гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Орост халдварын тохиолдол хурдтай нэмэгдсэн хэвээр байна. Өнгөрсөн хоногт тус улсад коронавирусийн халдварын 21 мянган шинэ тохиолдол илэрч, 926 хүн хүндрэлийн улмаас нас баржээ. Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д нийт 10,4 сая хүн коронавирусийн халдвар авснаас 304 мянган хүн нас барсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин