COVID-19-д өртөх эрсдэлтэй цусны бүлгүүдийг нэрлэжээ
2022-01-03

АНУ-ын Жорж Мейсоны их сургуулийн Системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова коронавирусийн халдварт өртөх эрсдэлтэй цусны бүлгүүдийн талаар Лента.ру цахим сонинд ярьжээ. 

 

"Нэг болон гуравдугаар бүлгийн цустай хүмүүст коронавирусийн антигентэй бага зэрэг адилхан А антигенийг эсэргүүцэх эсрэг биетүүд байдаг" хэмээн профессор өгүүлжээ. Иймээс хоёр болон дөрөвдүгээ бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдварт өртөх эрсдэлтэй бол нэг болон гуравдугаар бүлгийн цустай хүмүүст ийм эрсдэл бага байдаг гэнэ. 

 

Профессорын үзэж байгаагаар, энэхүү антигентэй хүмүүс коронавирусийн халдвар авсан үед биед байх эсрэг биетүүд нь вируст нөлөөлж, шинж тэмдгүүдийг нь ч дардаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин