Эрдэмтэд: Энэ оноос ковид улирлын томуу шиг болно
2022-01-04

2022 оноос эхлэн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчин ханиад томуутай адил улирлын өвчин болж магадгүй гэнэ. Ийм байр суурийг Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Александр Сергеев илэрхийлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

"2022 оноос эхлэн ковидын цар тахал ханиад томуутай адил улирлын өвчин болно гэж би таамаглаж байна. Би өнөөгийн манай нөхцлийг ноцтой үр дагавартай, олон хүн хүнд өвдсөн хонконгийн тахал гарч байсан 1960-аад онд зүйрлэх байна. Гэхдээ вакцин, эм бүтээсэн, ингээд бид ханиадтай 60 жил амьдарч байна, бараг л дасчихсан" хэмээн Сергеев өгүүлжээ. 

 

Түүний өгүүлснээр тахал ноцтой ч гэлээ вакцин бүтээгдсэн, шинэ эм бэлдмэлүүд гарсаар байгааг онцолсон байна. 

 

"Эм бэлдмэлүүдийг хэрэглэх сайн, найдвартай протоколуудтай болвол бид энэ өвчнийг ханиад шиг л хүлээж авдаг болно" хэмээн Оросын ШУА-ын Ерөнхийлөгч Александр Сергеев өгүүлжээ. 

 

Улирлын өвчин болоход дархлаажуулалт нөлөөлнө

 

Өмнө нь Оросын хэд хэдэн эрдэмтэн дээрхтэй ижил байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, Оросын халдвар судлаач, анагаах ухааны доктор Николай Малышев коронавирусийн халдварыг яваандаа улирлын өвчлөл болно гэж РБК агентлагт ярьж байсан юм. Түүний үзэж байгаагаар, хүмүүс намар, хавар ихэвчлэн ковид тусаж, өвчлөл хөнгөн явагдах бөгөөд нас баралт буурах гэнэ. 

 

"Ханиад хичнээн удаан хамт бидэнтэй хамт явж байгаа билээ дээ. Улаан бурхан, цагаан цэцэг өвчнийг бид дархлаажуулалтын ачаар дарсан. Гэхдээ одоо хүртэл заримдаа улаанбурхан өвчин дэгддэг. Харин SARS-CoV-2 вирус бол ихээхэн өөрчлөгддөг вирус, ханиадтиай төстэй. H1N1 гахайн ханиад гарч байсан үеийг санаж байна уу? Эхэндээ өвчлөл маш хурдтай ихсээд, дараа нь улирлын чанартай өвчин болсон" хэмээн Малышев тайлбарлажээ.

 

Мөн Москвагийн мужийн эрдэм шинжилгээ, судалгааны клиник хүрээлэнгийн хүүхдийн тэнхмийн профессор Елена Мескина ч мөн ийм бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.Түүний үзэж байгаагаар вирус хүн төрөлхтөнтэй хамт үлдэх гэнэ

 

"Вирус алга болно гэж би огт бодохгүй байна. Амьсгалын замын вирусүүд бидэнтэй маш удаан хамт байгаа. Тэд маш их хувьсан өөрчлөгддөг. Бид шинэ эм гаргамагц вирусийн шинэ хувилбар үүсч, хуучин эмээр дарах боломжгүй болдог" хэмээн Мескина өгүүлснийг РБК агентлаг дамжуулжээ.

 

Профессор Мескинагийн үзэж байгаагаар коронавирусийн халдвараас сэргийлэх сүргийн дархлаа тогтсоны дараа энэ өвчин улирлын томуу шиг болохын дээр халдварыг дархлаажуулалтын тусламжтайгаар хянаж болох гэнэ.

 

"Бид жилд нэг удаа тарилгад хамрагдах шаардлагатай болох байх. Олон хүн вакцинд хамрагдахын хэрээр сүргийн дархлаа хүчтэй болж ингэснээр вирусийн шинэ хувилбарууд бага гарна" хэмээн профессор онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
ханиад биш шүү.зориуд тараасан тахал
2022-01-04