Мөс цөмөрч, машин усанд суужээ
2022-01-04

 

Мөс цөмөрч суудлын автомашин усанд суужээ. 

 

Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Түргэний-Ам” гэдэг газар Суудлын автомашин “Түргэн” горхиний мөсөнд цөмөрсөн  тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 ангийн алба хаагчид 18 км зам туулан 17:42 цагт очиход Тосонцэнгэл сумын төвөөс Улаантолгой багийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн  “Приус-20 загварын суудлын автомашин усанд суусан байсныг 18:47 цагт автомашиныг татан гаргажээ. 

Shuud.mn
Сонин хачин