Гадаадын иргэнээс 1.1 тэрбум төгрөг дээрэмдсэн хэргийг илрүүллээ
2022-01-04

 

Цагдаагийн байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн тухай дуудлага иржээ. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 4 этгээдийг саатуулан, шалгаж байна. Хэргийн газраас алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөг, гар бууг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажил үргэлжилж байгааг ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо мэдээллээ.

 

Цагдаагийн байгууллагаас их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байх, хараа хяналтгүй газар мөнгөө хадгалахгүй байхыг анхааруулж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain bna -Manao POLICE sain shuu. Gadaad baina uu ? Dorood bna uu ? hamaagui uurgee mash sain bieluulsend bayar hurgeye....
2022-01-05
зочин:
Гадаадын иргэн яагаад ийм их хэмжээний бэлэн мөнгийг өөр дээрээ байлгаж байсан юм бол? Арай хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой юм биз биз?
2022-01-05
КкАшгүйдээ:
Монгол, Хятад бна уу солонгос амёрик нь хамаагүй. Дээрэмчдын толгой илрэхгүй хатуу арга хэмжээ ав.
2022-01-04
Отгоо:
Монголоос 310 тэрбум хулгайлсан авгайг илрүүлж чадаагүй байж манай цагдаа
2022-01-04
маанагт зориулав:
Tаван хошуу малын 6 дах хошуу малаа битгий тэнэгт... Чам шиг ийм малууд Mонголд үлдсэн болоод л Mонгол улс одоо болтол хөгжихгүй байгаам..
2022-01-04
Зочин:
Хужаа нарыг хэнд хахууль өгөх гэж байсныг сайн шалгах хэрэгтэй. Дээрэм хийсэн хулгайч нар нь цэвэр цусны монгол залуус бол тэгэсхийгээд суллах хэрэгтэй.Энэ цаг үед их хэмжээний бэлэн мөнгийг зөвхөн Хужаа нар л авч явна, гэхдээ ямар зорилго агуулж авч явж байгаа нь сонин.
2022-01-04
маанагт зориулав:
Tаван хошуу малын 6 дах хошуу малаа битгий тэнэгт... Чам шиг ийм малууд Mонголд үлдсэн болоод л Mонгол улс одоо болтол хөгжихгүй байгаам..