COVID-19: АНУ-д хоногт 1 сая халдварын тохиолдол илэрчээ
2022-01-05

Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш халдвар, нас баралтын тоогоор хамгийн өндөр орнуудын жагсаалтын нэгдүгээрт АНУ бичигдсээр ирсэн. Энэ улсад омикрон штамм дэгдсэнээс хойш халдварын дэгдэлт улам нэмэгдэж байгаа юм. 

 

Өнгөрсөн даваа гаригт энэ улсад урьд хожид бүртгэгдээгүй их халдвар илэрсэн талаар Жон Хопкинсийн их сургууль мэдээлсэн байна. Тодруулбал, нэгдүгээр сарын гуравны өдөр 1 082 549 тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. 

 

Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 56 саяыг давжээ. Харин коронавирусийн халдварын улмаас 827,7 мянган хүн нас барсан байна. АНУ-д коронавирусийн өвчлөлийн үзүүлэлт дахин нэмэгдэж байгаа бөгөөд цаашид нөхцөл байдал хүндэрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Америкийн халдварын ерөнхий эмч Энтони Фаучигийн таамаглаж байгаагаар өнөөгийн өвчлөлийн давалгаа нэгдүгээр сарын сүүлээр оргилдоо хүрэх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
х:
хужаа яагаад өдөрт 1 хүн өвдлөө гэнүү лалруудаа
2022-01-05