Вакцин тариулаагүйн төлөө цэргийн алба хаагчдыг шийтгэхийг хориглов
2022-01-05

АНУ-д коронавирусийн халдварын дэгдэлт өндөр байгаа тул холбооны байгууллагууд тэр дундаа цэргийн алба хаагчдыг албан журмаар вакцинд хамрагдахыг шаардаж, вакцин тариулахаас үндэслэлгүйгээр татгалзсан бол шийтгэх журам гаргаж байлаа. 

 

Энэ журмын дагуу АНУ-ын Батлан хамгаалах яам коронавирусийн вакцин тариулахаас татгалзсан Тэнгисийн цэргийн хүчний хэд хэдэн алба хаагчийг шийтгэхээр төлөвлөж байсан юм. Харин Америкийн шүүх ийм шийдвэрт хориг тавьсан талаар Вашингтон пост сонин мэдээлсэн байна. Тодруулбал, цар тахал нь АНУ-ын иргэн бүрийн эдлэх эрх чөлөөг зөрчих эрхийг засгийн газарт олгохгүй хэмээн  тойргийн шүүх үзжээ.

 

Ийм шийдвэрийг First Liberty Institute  төрийн бус байгууллага Тэнгисийн цэргийн 35 цэргийн алба хаагчийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Жо Байден, Батлан хамгаалахын яам болон Батлан хамгаалахын сайд, Тэнгисийн цэргийн сайдын эсрэг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шүүхээс гаргасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин