Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2022-01-05

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 2021 оны Арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд айл өрхийн эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болсон. 

 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

 

  • Коронавирус цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлнэ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин