Эрх баригчид Казахстаны бослогыг анзаарахад илүүдэхгүй
2022-01-06

Казахстан улсад өрнөж буй үйл явдал дэлхийн анхаарлыг татаж байна. Хийн түлшний үнийн өсөлтөөс үүдсэн жагсаал одоо зэвсэгт бослого болон хяналтаас гарлаа. Жагсагчидтай хатуухан аргаар үзнэ хэмээн мэдэгдэж байсан тус улсын эрх баригчид дийлэхээ больж, олон улсаас цэргийн дэмжлэг хүслээ.

 

 

Хийн түлшний үнийн өсөлт жагсаалын халхавч төдий шалтгаан байсан нь өдгөө тодорхой болж байна. Анхны зорилго аль хэдийнэ биелж, хийн түлшний үнэ буурсан ч жагсагчид тайвширсангүй. Жагсагчдын уур хилэн улам даамжирч, Засгийн газраа татан унагалаа. Харин одоо бол жагсагчдын жинхэнэ шалтгаан ил болж, Назарбаевийг онилжээ. Жагсагчдын шаардлагаар Нурсултан Назарбаевыг Аюулгүйн зөвлөлийг тэргүүний суудлаас буулгалаа. Тэрбээр 2019 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан ч насан туршдаа Аюулгүйн зөвлөлийг тэргүүний албан тушаалд залрах ёстой байсан юм. Харин жагсагчид түүнийг насан туршийн албанаас нь буулгаж, хууль сахиулах тусгай байгууллагуудыг зохицуулах эрх мэдлийг түүнээс булаалаа.

 

Нурсултан Назарбаев 1991-2019 он хүртэл 28 жил Казахстан улсыг удирдаж, өөрийн дэглэмийг тогтоогоод байлаа.

 

Биднээс холгүйхэн оршиж буй энэ оронд өрнөж буй үйл явдлыг манай улсын эрх баригчид сайтар анзаарахад илүүдэхгүй. Мэдээж, Казахстан улсад болж буй үйл явдал олон шалтгаантай байх. Гадны нөлөө, оролцоотой гэж олон улсын шинжээчид ч бичиж байна. Нөхцөл байдлын дотор руу өнгийхгүйгээр гаднаас нь харахад нэг намын, нэг хүний урт удаан хугацааны эрх мэдэл улс орныг тийм ч таатай байдал руу хөтөлдөггүй бололтой.

 

Эрх мэдэл, албан тушаал, эрх ашигтаа дулдуйдан муйхарласаар байвал нэг л өдөр ард түмэн тэсэрч болзошгүйг  энэ улсад өрнөж буй үйл явдал бэлээхэн харуулж байна.

 

Шат шатны сонгуулиар дараалан ялалт байгуулж, төрийн бүх эрхийг нэг намд төвлөрүүлсэн ч авлига хээл хахууль даамжирч, авлигачдын толгойг илж, хүний эрхийг уландаа гишгэж, иргэдийн амьдрал уруудан доройтсоор байвал эрх баригчид алдар гавьяа хүртэхгүй нь мэдээж. Харин тэр цагт ард түмнээс ямар ааш авир гарахыг таахад түвэгтэй.

 

Казахстан, Монгол хоёр улсын хооронд асар их ялгаа бий, улс үндэстэн, хөгжил дэвшил, улс төрийн нөхцөл байдал, тогтолцоо гээд бүх зүйл ялгаатай. Гэхдээ эрх мэдлийн төвлөрөл, авлига хээл хахууль, ядуурал бол ард түмнийг ялгахгүй, Казахстаны иргэн байна уу, Монголын иргэн байна уу ялгаагүй уруудан доройтуулсаар байх болно.

 

Бидэнд нэг намын, нэг хүний эрх мэдлийн давамгайлал, үймээн самууны хангалттай түүх бий. Харин тэр бүхэн дахин давтагдахыг хэн ч хүсэхгүй.

 

Ямар ч улс үймээн самууныг хүсдэггүй. Үймээн самууны явц, дараах үр дагавар нь улс орон, ард түмэнд асар их хохиролтой учраас энхтайванаар оршихыг хүсдэг. Монголчууд ч эх орондоо ялгаварлалгүй, эрх тэгш, тайван амгалан, сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж буй.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28
Хасгууд тэгээл казах руугаа явдаггүй юм байна
2022-01-08
Дарангуйлагчдыг болохгүй бол буудсан нь дээр
2022-01-08
Наад хувьсгалаа дуууууустал хийгээрэй. казакчуудад амжилт. Хэрэв дутуу хийвэл ард түмэнд аюул ирнэ шүүүү!
2022-01-07
Solior doldoi
2022-01-07
монгол:
АВЛИГАЧИД, ТҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСТ ЖАГСАХ ШАЛТГААН БАЙХГҮЙ НЬ ҮНЭН, ХАРИН ЖИРИЙН МОНГОЛ ТҮМЭНД ШАЛТГААН БОЛ МАШ ИХ БАЙГАА,
2022-01-07
ГУЦДАГ ХАЛТАР ВЭ
2022-01-07
Манай улсад ийм зүйл болох ямар ч үндэслэл шалтгаан байхгүй. Улс орон эдийн засгийн хөгжлийн гараан дээр байна. Сошиалаар Казахстан шиг бослого гаргахыг уриалж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой!
2022-01-06
Solior doldoi
ГУЦДАГ ХАЛТАР ВЭ
Yaag unen. Nud ni uhaan ni alban tushaal mungunduu magtaaldaa amttandaa haralgandchihsan baigaa.
2022-01-06
Болгоомжил:
Ийм замбараагүй байдал үүсгэж үл болно! Чоно борооноор гэгчээр баахан дэмий юмнууд туслах нэрээр орж ирээд бүүр сүйтгэнэ. Ямар ч байсан Монгол улс шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж хараат байдалаас гарах хэрэгтэй. Улсынх байж болохгүй учир нь эзэнгүй баахан хулгай үүснэ бүтэхгүй. Хувынх байх ёстой. Улс татвараа авахад л хангалттай.
2022-01-06
Монголын Ард түмэн:
Монголын төрд шургалсан авлигачид, луйварчид, албан тушаал зардаг улстөрч нэртэй луйварчдын хууль бус үйлдэл, төрөөс төрсөн тэрбумтнууд, Төрийн албыг төрлийн алба, бөгсний алба болгож байгаа бузар булайг чинь Монголын Ард түмэн удаан тэсэхгүй байх шүү !!!!
2022-01-06
МУ-ын иргэн Р.Д:
Казахстаны ард түмэнд халуун баяр хүргэж энэ тэмцэлдээ ялалт байгуулж нэг нам, нэг бүлэглэл, нэг кланы дарлалаас ангижирч жинхэнэ ард түмний засаг төрийг байгуулж ард түмэн улс орныхоо баялагт эзэн нь байж жаргалтай хангалуун амьдралыг цогцлон буй болгохыг хүсэн ерөөж байна.
2022-01-06
иргэн:
Yostoi yostoi. faced shinehen dontoj baigaag ni ovjin harsan. Odoo ch fc sevdeg trolluud ni toriin alband tom tom alban tushaalaar shagnuulaad er byar ni bagtaj yadan samarch baidag shu. Ene uls orniig ulam gun namag balchigt unagaj baih shig sanagdah yum.
2022-01-06
зочин:
Cүүлийн үед Mонголчуудын хажууд дэлхийг эзлэж явсан баатарууд юм шиг сагсуурч, Xүннү болон Их Mонгол улсын түүхийг өмчирхөн сагсалзаад байсан энэ Kазахстаныг бурхан тэнгэр ганц сайн залхаагаад өгдөг ч болоосой гэж боддог байлаа.. гэтэл ашгүй нэг юм..
2022-01-06
zochin:
Zasagt bgaa heden duungeduu garuud medeelliin huilral, sindromiig oilgodog ch umuu, oilgoh uhaan ni hurdeg ch um uu, ugui ch um uu. Surug medeeleld zalruulaga hiih yamar ch bolovsrol uhaaral alga, ingej surguur bumbugduj huilruulj bgaad uursduur ni uursdiinh ni golomtiig samruulaad hayachihaj bna sh dee. Odoo medeelel chihnees chihend bish, barj baigaa utasnaas utsand shiljeed bna. Utas gej uy badgiig neg um gadarlaad baih shig bgaa um. Harin dotor ni uy badgiig ch medehgui garuud zasagt baidag um shig sanagdaad bgaa um daa
2022-01-06
zochin:
Yaj 2008 ond facebk gedeg um ni uuseegui bsan um be. Ter yed bsan bol iim hurdan golomtoo samruulah bj dee. Manaid eniig chin garguun heregjuuleed zasagiin tolgoid garchihdagg neg gar baidag shuu dee. Teriig dagaj daldagnaad baival hamag umaa ingej l samruulahiin tsondon um bna daa.
2022-01-06
иргэн:
Yostoi yostoi. faced shinehen dontoj baigaag ni ovjin harsan. Odoo ch fc sevdeg trolluud ni toriin alband tom tom alban tushaalaar shagnuulaad er byar ni bagtaj yadan samarch baidag shu. Ene uls orniig ulam gun namag balchigt unagaj baih shig sanagdah yum.
Зочин:
Тэвчээртэй байна гэдэгт хязгаар бий, номхон байлаа гээд дээрдэж байгаа юм алга, хэзээ нэгэн цагт ийм үйл явдал болохыг хаа нэгтээ гарч буй үймээн самуун үргэлж сануулсаар байгаа. Харин манай эрх баригчид байдлыг улам муутгаж байгаа юу гэхээс санаж сэхээрч байгаа юм огтхон ч ажиглагдахгүй байна.
2022-01-06
Yaag unen. Nud ni uhaan ni alban tushaal mungunduu magtaaldaa amttandaa haralgandchihsan baigaa.
монголчууд:
Нэг хүний нэг намын дарангүйлал ийм байдалд хүргэдэг Манайд ч гэсэн ард түмний амьдрал энэ хэвээрээ байх ююм бол ядуу байлгаад байх юм бол ийм юманд хүрч магадгүй Казакстан баялаг ихтэй тэрийг нь дээд дарга нар нь гадаадыхантай нийлж эзэмшдэг ард иргэд нь ядуу амьдардаг улс байсан шүү дээ Тэгээл босч дээ Ядуус нь босоод ирэхээр магадгүй гаднын хүчин тусалсан байх лдаа
2022-01-06
Янз бүрийн л шалтгаан бий байх:
Гэхдээ авилнгачид ял авахгүй, хулгайлж дээрэмдсээр байвал нэг өдөр ийм юманд хүрч мэднэ гэж сэрэмжлэх хэрэгтэй
2022-01-06
Huz:
Manaih PC nii araasl hashgirna
2022-01-06
Баянгол:
тэмцэж нэгдэж чаддаг юм байнаа
2022-01-06
Иргэн:
Ард түмний амьдарал муудаж, дээдэс хэт баяжиж, аархаж эхлэх үед ийм юм болдог.
2022-01-06
Nam bus irgen:
Ard tumen ni zasgiin erhend baigaa humuustee itgel aldarchihsan, avilgal heel hahuuli zambaraagaa aldchihsan, tsalin baga amidral ni hetsuu bna geed yarij baihiig chiheeree sonsson. Nur-Sultan, Aktobe hotuudad ajlaar yavj baihdaa sonsoj bailaa. Ginjnees uur aldah zuilgui "proletar"chuud yaj ch magadgui.
2022-01-06
SHUDIG BUUD
2022-01-06