ЭМЯ: Гадаадад зорчсон Монгол иргэдээс Омикрон хувилбар илрээгүй
2022-01-06

 

Монгол Улсаас БНСУ-д очсон хоёр иргэнээс коронавирусийн “Омикрон” хувилбар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

 

Тэгвэл уг мэдээлэлд ЭМЯ-наас албан ёсны цахим хуудаснаа "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс коронавирус халдвар эерэг илэрвэл ХӨСҮТ рүү  мэдээлдэг ба 2021 оны 12 сарын 20 өдөр хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэний шинжилгээнд эерэг гарсан мэдээлэл ирсэн.  Тэрхүү иргэнд ямар хувилбар илэрсэн талаарх гены дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байгааг мэдээлсэн байна . Монголын 2 иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна" гэсэн тайлбар мэдээлэл гаргажээ.

 

 

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин