COVID-19: АНУ 12-15 насныхныг нэмэлт тунд хамруулна
2022-01-06

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв 12-15 насныхныг нэмэлт тунгаар дархлаажуулахдаа Пфайзер/БионТеч вакциныг ашиглахыг зөвлөжээ. Үүнтэй холбоотой мэдэгдлийг лхагва гаригт нийтэлсэн байна. 

 

"Өнөөдрөөс эхлэн 12-17 насныхныг эхний тунгаас хойш таван сарын дараа нэмэлт тунгаар дархлаажуулахыг зөвлөж байна" хэмээн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Рошель Валенски мэдэгджээ. 

 

Валенскийн өгүүлснээр, хүүхэд, өсвөр насныхныг коронавирусийн халдвар, өвчний хүндрэлээс хамгаалах нэн шаардлагатай байгаа гэнэ. Түүнчлэн омикрон штамм тус улсад дэгдэж байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэж АВС агентлаг дамжуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин