Оросын агаарын десантын цэргүүд Казахстаныг зорьжээ
2022-01-06

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Казахстанд энхийг сахиулах ажиллагаа эхэлснийг албан ёсоор зарлажээ. Энэ талаар Интерфакс мэдээлсэн байна. 


 

"Одоогоор Оросын Агаар сансрын хүчний цэргийн тээврийн нисэх хүчний онгоцуудаар Казахстаны нутаг дэвсгэр рүү энхийг сахиулах ажиллагаанд оролцох Оросын цэргийн алба хаагчдыг хүргэж байна. Тэргүүлэгч хэлтсүүд хэдийна даалгавраа гүйцэтгээд эхэлсэн  " хэмээн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага мэдэгдсэнийг  Интерфакс дамжуулжээ. 

 

Казахстанд энхийг сахиулах ажиллагаанд Орос, Беларусь, Армени, Тажикистан, Киргизийн цэргийн алба хаагчид багтах юм. Оросын талаас агаарын десантынхан энэ ажиллагаанд оролцох юм байна. Энхийг сахиулагчид төрийн болон цэргийн объектуудыг хамгаалах, хууль сахиулах байгууллагынхны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. 

Казахстанд энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэнэ

Казахстаны үймээн: Банк, хөрөнгийн биржийн ажиллагаа зогсож, цэргүүд талбайг орхив

Казахстан: Эсэргүүцэгчид цагдаа нарыг зодож, Ерөнхийлөгчийн ордныг галдав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Барууны хор, танил харагдаад бна
2022-01-08
зочин:
Oросын цэргүүд 1 л kaзаk иргэнийг буудаж алах л юм бол ёстой нэг жинхэнэ утгаараа дайн болно доо.
2022-01-07
Хуцваа. Америкийн ээлжит хор гүйж байна
2022-01-07
Хуцваа. Америкийн ээлжит хор гүйж байна
2022-01-07
зочин:
Нэгэнт орчихсон ивануудыг гаргах гэж мөн ч их юм болно доо, ер нь оросуудын найруулсан хор л гүйчих шиг боллоо доо
2022-01-06
Хуцваа. Америкийн ээлжит хор гүйж байна
Хуцваа. Америкийн ээлжит хор гүйж байна
Орос цэргүүд гарахгүй улсыг нь эзэлдэг шдээ. Тува буриадыг хар . Муухай түүхтэй
2022-01-06
Крымийн жишгээр газар нутаг булаан авч Магадгүй шүү
2022-01-06
зочин:
Hамжиж байсан гал дээр тос хийх вий дээ.. Oросын ДУМ-ын гишүүд ни саяхан Kазаkстаны баруун талын газар нутаг бол Kазаkын газар нутаг хэзээ ч байгаагүй Oросоос бэлэглэсэн шахуу газар - гэж хэлсэнээс болж Oросын эсрэг үзэл маш гаарсан.
2022-01-06
ОРОСУУД КАЗАКУУДЫГ ДОТОР НЬ БУЖИГНУУЛЖ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ БАЙНА
2022-01-06
Зочин:
Бсданы энхийг сахиулах Эднийг НҮБ д ажиллах уу
2022-01-06
Барууны хор, танил харагдаад бна