Казахстаны үймээн: Зэвсэглэсэн хүмүүс эмнэлгүүдийг бүсэлжээ
2022-01-06

Алматы хотын хоёр эмнэлгийг зэвсэглэсэн эсэргүүцэгчид тойрч, өвчтөнүүдийг оруулахгүй байгаа талаар "Хабар 24" телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр галт зэвсэгтэй хүмүүс №1 болон 7 дугаар эмнэлгүүдийг тойрон зогссон байна. Тэд өвчтөн болон эмч, эмнэлгийн ажилтнуудыг эмнэлэг рүү нэвтрүүлэхгүй байгаа нь энгийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлж байна гэж "Хабар 24" мэдээлжээ. 

 

Sputnik Казахстан агентлагийн мэдээлснээр, Алматы хотын Бүгд найрамдах улсын талбай дээр дахин үймээн дэгдээгчид гарч ирсэн байна. Тэнд ойролцоогоор 200 гаруй хүн байгаа, харин цэрэг цагдаа байхгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Оросын агаарын десантын цэргүүд Казахстаныг зорьжээ

Казахстан: Эсэргүүцэгчид цагдаа нарыг зодож, Ерөнхийлөгчийн ордныг галдав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин