Токаев: Терроризмын эсрэг ажиллагаа дайчдыг устгах хүртэл үргэлжилнэ
2022-01-07

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев терроризмын эсрэг штабын хурлыг зохион байгуулсан талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Энэ хурлын үеэр Казахстаны бүхий л бүс нутгуудад үндсэн хуулийн эмх журмыг сэргээсэн, үймээнтэй холбоотой нөхцөл байдлыг орон нутгийн эрх баригчид хяналтдаа авсан гэж Касым-Жомарт Токаев мэдэгджээ. 

 

Гэсэн ч алан хядагчид зэвсэг ашиглан, иргэдийн өмч хөрөнгийг сүйтгэсэн хэвээр байна гэж Токаев цохон тэмдэглэсэн байна. Тиймээс терроризмын эсрэг ажиллагааг дайчдыг бүрэн устгах хүртэл үргэлжлүүлэх ёстой гэж Казахстаны Ерөнхийлөгч тушаажээ.

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын зургаанаас долоонд шилжих шөнө Алматы хотод үймээн үүсгэгчдийн устгах тусгай ажиллагаа явуулсан байна. Энэ хотод харуй бүрий болмогц тулаан болсон гэх бөгөөд 20 орчим "хэт даврагчийг устгасан", мөн тооны хүн шархдсан хэмээн РЕН ТВ мэдээлжээ. Алматы хотын захиргаа "алан хядагчид эрх баригчдын эсрэг ширүүн эсэргүүцэл үзүүлж байна" хэмээн мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ефү тү ёо мотер:
Цус урсгасан л бол цусан өшөө тасрахгүй
2022-01-07