ДЭМБ: Омикроны улмаас хүндхэн саруудыг туулна
2022-01-10

Коронавирусийн омикрон штаммын улмаас ирэх гурван сар хүмүүст хүнд байж мэднэ, гэхдээ ойрын үед цар тахал дуусаж мэдэх юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусгай төлөөлөгч Дэвид Набарро Скай ньюс телевизд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Хүмүүс ердөө л үргэлжлүүлэн ажиллах ёстой. Тиймээс одоо улс төрчдийн өмнө маш хүнд сонголт тулгарна. Хамгийн багадаа гурван сарын хугацаанд нөхцөл байдал хүнд байна" хэмээн ДЭМБ-ын тусгай төлөөлөгч өгүүлээд одоогоор аль ч улс орон ихээхэн хязгаарлалт тавих боломжгүй байгааг онцолжээ.

 

Тэрбээр өвчний тархалт дуусах тодорхой хугацаа хэлээгүй ч ийм ирээдүй ойрхон байна хэмээн онцолсон байна. Гэхдээ энэ төгсгөлийг харахын тулд дахин хүндрэлүүдтэй учирна гэж Дэвид Набарро цохон тэмдэглэжээ.

Shuud.mn
Сонин хачин