Казахстанд терроризмын эсрэг ажиллагаа өндөрлөсөн гэв
2022-01-13

Казахстаны  хууль сахиулах байгууллагууд тус улсын 17 бүсийн 14-т нь терроризмын эсрэг ажиллагааг дуусгажээ. Энэ талаар Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

"Одоогийн байдлаар Казахстаны 14 бүс нутагт нөхцөл байдал тогтворжсон. Энэ шалтгаанаар терроризмтой тэмцэх шуурхай штаб терроризмын эсрэг ажиллагааг дуусгаж, Нур-Султан, Шымкент хот, Акмолинск, Актюбинск, Атырауск, Дорнод-Казахстанск, Баруун-Казахстанск, Карагандинск, Кызылординск, Костанайск, Мангистауск, Павлодарск, Зүүн-Казахстанск болон Туркестанск мужуудад тогтоосон терроризмын аюулын улаан төвшнийг цуцаллаа" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Казахстаны гурван бүс нутагт терроризмын эсрэг ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Түүнчлэн Алматы хот, Алма-Атинкс, Жамбыльск мужуудад олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд, алан хядагчдыг тогтоох, саатуулах ажил үргэлжилж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин