ОХУ-д коронавирусийн хэд хэдэн штамм дээр суурилан вакцин бүтээнэ
2022-01-17

Өдгөө коронавирусийн халдварын эсрэг ашиглаж байгаа "Спутник V" вакциныг бүтээсэн Оросын Гамалеягийн нэрэмжит төвийнхөн коронавирусийн хэд хэдэн штамм дээр зэрэг суурилсан вакцин бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар тус төвийн орлогч захрирал Денис Логунов "Россия 1" сувгийн эфирээр мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, коронавирусийн хэд хэдэн штамм дээр суурилсан вакцин бүтээх боломжтой, мөн ийм вакцин бүтээх ажлыг авч хэлэлцэж байгаа гэнэ. Коронавирусийн ухань хувилбар, дельта болон өнөөдөр ихээхэн тархаж байгаа омикрон штаммыг ч энэ вакцинд ашиглах аж.

 

Өмнө нь Америкийн цэргийнх эмч нар коронавирусийн бүх штаммаас хамгаалах чадвартай супер вакцин гарган авсан талаарх мэдээлэл гарсан. Тэд энэ вакцинаа цар тахал эхлэхээс өмнө, САРС ханиадны эсрэг бэлдмэл болгон гарган авахаар боловсруулж байсан гэнэ. Харин коронавирус тархсанаар анхдагч вакцинаа боловсруулан, өндөр үр дүнтэй вакцин гарган авсан байна. Тэд энэ вакцинаа тун удахгүй эмнэлзүйн туршилтад оруулахаар бэлдэж байгаа аж.

АНУ коронавирусийн бүх мутациас хамгаалах вакцин бүтээж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин