ДЭМБ: Эрүүл хүмүүст бустер тун шаардлагагүй
2022-01-19

Эрүүл хүмүүст коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины бустер тун тарих шаардлагатай гэсэн шинжлэх ухааны баталгаа байхгүй гэнэ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сумия Сваминатан мэдэгджээ.

 

"Эрүүл хүмүүс болон хүүхдүүдэд бустер тун шаардлагатай гэсэн шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоо байхгүй" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн энэ долоо хоногт хүн амын бустер тун хуваарилах тухай асуудлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэлэлцэнэ хэмээн нэмж өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин