Солонгосчууд бидэнд ингэж зөвлөв
2012-01-23

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хөгжиж буй орнуудад өөрсдийн туршлагаас хуваалцаж бодлогын зөвлөгөө өгөх, тухайн орны бодлого боловсруулагчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Мэдлэг солилцох хөтөлбөр”-ийг 2004 оноос  БНСУ-ын Стратеги, санхүүгийн яам болон Солонгосын хөгжлийн хүрээлэнгээр дамжуулан хэрэгжүүлж эхэлсэн. Манай улс уг хөтөлбөрт 2010 оноос хамрагдаад байгаа бөгөөд 2011 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн макро бодлого” сэдвийн доор 5 чиглэлээр бодлогын зөвлөгөө авч ажиллаад байна. Хөтөлбөрийн хүрээнд бүтэн жилийн хугацаанд Засгийн газрын холбогдох удирдлагууд болон асуудал хариуцсан мэргэжилтнүүд Солонгосын зөвлөх мэргэжилтнүүдтэй БНСУ-д мэдээлэл солилцох, сургалтанд хамрагдах, санал солилцох уулзалтыг 2 удаа хийсэн бөгөөд өнөөдөр эцсийн тайлангийн хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулаад байна. Энэхүү тайлангийн хэлэлцүүлгийн үеэр Солонгосын зөвлөх мэргэжилтнүүд дараахь чиглэлээр бодлогын зөвлөгөө өгөөд байна. Үүнд: 1.Валютын тогтворгүй урсгалтай нөхцөлд макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг боловсруулах (Macroeconomic Policy Mix under the Environment of Volatile Capital Flow) Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг байнгын үргэлжилсэн зам руу тогтвортой оруулж байж цаашид гарч болзошгүй гэнэтийн хямралд орох магадлалыг багасгах боломжтой болно. Үүний тулд дараахь арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд: -    Өсөн нэмэгдэж байгаа төсвийн зарлагыг боломжит хэмжээгээр аль болох байнга хязгаарлах нь хамгийн гол бодлогын даалгавар юм. -    Чилийн баялгийн сан (Sovereign wealth fund)-г жишиг болгосон баялгийн санг бий болгох хэрэгтэй. Засгийн газрын гадаад дахь хадгаламж эрдэс баялгийн үнийн гэнэтийн уналт зэрэг яаралтай үед Монгол Улсын эдийн засгийг хямралаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд богино хугацаанд инфляци болон орлого, зарлагын тэнцлийн алдагдлын дарамтыг бууруулахад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх болно. -    Мөнгөний бодлогын хувьд инфляцын тогтвортой байдал гэдэг нь өөрийн бодит зорилгыг биелүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Монгол банк валютын уян хатан чанарыг тогтвортой барьж, арай илүү идэвхтэй хүүгийн бодлогыг хэрэгжүүлэх нь зохистой юм. -    Сүүлийн үед хуримтлагдаад байгаа гадаад валютын нөөцийг эдийн засгийн өсөлтийн нөхцөл байдалд тохируулан аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй. -    Санхүүгийн зах зээлийн үймээн самууны хүчин зүйлүүдээс Монгол Улсын эдийн засгийг хамгаалахын тулд санхүүгийн хяналт, ялангуяа валютын худалдаанд тавигдах хяналтыг сайжруулах шаардлагатай бөгөөд найдваргүй өр авлагыг цэгцлэхээр авч хэрэгжүүлж байсан арга хэмжээг улам идэвхжүүлэх нь зүйтэй юм. 2.    Валютын урсгалыг зохицуулах ба Валютын талаарх бодлогыг боловсруулах (Capital Flow Management and Foreign Exchange Policy) Монгол Улсын эдийн засагт тулгараад байгаа чухал асуудал бол хөрөнгийн дотогшлох урсгал нэмэгдэхэд зохистой бодлогын арга хэмжээг хайж олох явдал гэж үзэж байна. -    Монгол банк валютын зах зээлийн оролцоогоор дамжуулан гадаад валютын нөөцөө нэмэгдүүлнэ. Энэ үед үнийн өсөлт зэрэг аюул гарч ирэх юм бол валютын нөөцийг багасгах бодлого (sterilization)-ыг хамтад нь хэрэгжүүлж болно. -    Одоо гадаад валютын хувьд одоо хэрэгжлэж байгаа дүрэм журам төдийгүй олон янзын гадаад валютын хөрвөх чадвартай холбоотой дүрэм журмыг хэрэгжүүлж бусад LTV журам зэрэгтэй адилхан эрүүл сайн чанарын макро эдийн засгийн зохицуулалтыг бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. -    Макро эдийн засгийн бодлого, эрүүл, сайн зохицуулалтаар хөрөнгийн дотоод руу чиглэх урсгалыг үр дүнтэй давж гарахад хэцүү бол богино хугацаанд нэмэгдэх хөрөнгийн урсгалыг шийдвэрлэх аргаар хөрөнгийг хязгаарлах, хориглох аргыг ч нухацтай судалж үзэж болох юм. -    Баялгийн санг байгуулах нь хөрөнгийн дотогшлох урсгалаас үүдэн гарах аливаа сөрөг үр дагаварыг багасгах тохиромжтой бодлогын арга хэмжээ болж болох юм. -    Цаг хугацааны хувьд тохиромжтой бодлогын арга хэмжээг авахын тулд Солонгосын гадаад валютын компьютерийн сүлжээтэй адил цэгцтэй, олон талын зах зээлийн мониторингийн системийг бий болгож урьдчилан сэрэмжлүүлэх загварыг бий болгох нь ч мөн хэрэгтэй юм. 3.    Төсөв зохиох процессыг сайжруулах замаар төсвийн бодлогын шинэчлэл хийх (Fiscal Policy Reform by Upgrading Budgeting Process) УИХ-ын төсөв батлах үеийн эрх мэдэл, төсвөөс бусад санхүүгийн үйл ажиллагаа, үр дүнд суурилсан төсвийн тогтолцоог бий болгох зэрэгтэй танилцсаны үр дүнд дараахь бодлогын зөвлөгөөг санал болгож байна. -    УИХ Засгийн газрын төсвийн саналын нийт дүнг нэмэгдүүлэх юмуу тодорхой төсвийн саналын дүнг нэмэгдүүлэхийг хязгаарласан хууль, тогтолцоог бий болгох нь чухал юм. Мөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр УИХ төсвийг нэмэх боломжтой арга замыг бий болгох хэрэгтэй. -    Төсвөөс гадна тусгай санг тохируулан удирдах аргын хувьд тусгай сангийн урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг журамлах систем хэрэгтэй. -    Засгийн газрын баталгааны удирдлага хяналтын системийг бий болгох хэрэгтэй. -    Хөгжлийн банкинд тавих Засгийн газар, УИХ-ын удирдлага хяналтыг илүү албажуулах арга замыг судлах. -    Үр дүнгийн удирдлагын системд аажим аажмаар хүрэх хэрэгтэй. Өнөөгийн шатанд салбарын яамны түвшингийн үр дүнгийн үзүүлэлтийн хяналтаас эхэлсэн ч төсөл хэрэгжүүлэгч газартай зөвшилцөн, төсөл хэрэгжүүлэгч газрын чадавхийг сайжруулахад анхаарлаа хандуулах шаардлагатай.   4.    Монгол дахь чанаргүй зээлийн хүндрэлийг шийдвэрлэх оновчтой тогтолцоог бүрдүүлэх нь (Towards a viable Scheme of NPL Resolution in Mongolia) -    Монгол Улс одоо хэрэгжүүлж буй олон нийтийн хадгаламжийн даатгалын системийг бий болгох ажлаа үргэлжлүүлэн хийх нь зүйтэй. Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулах тохиолдолд түүний үүрэг функцын нэг болгож чанаргүй санхүүгийн байгууллагыг цэгцлэх үүргийг өгөх эсэхийг бодож үзэх хэрэгтэй. -    Монгол Улс чанаргүй хөрөнгийн худалдаа болон түүнийг цэгцлэх асуудлыг тусгайлан хариуцсан байгууллага (AMC)-ыг бий болгох шаардлагатай. Энэхүү чанаргүй хөрөнгө цэгцлэх байгууллага нь зөвхөн төрийн өмчит байгууллага байх нь чухал. Үйл ажиллагааны гол чиг нь санхүүгийн байгууллагын чанаргүй хөрөнгө болно. Алдагдал үүсэх үед эцсийн хариуцлагыг төсөв хариуцах болно. -    АМС нь санхүүгийн бодлогын газрын дор үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. -    АМС нь олон төрлийн цэгцлэх аргачлалыг бий болгохыг оролдох хэрэгтэй. Ялангуяа олон улсын зах зээл дээр чанаргүй хөрөнгийн худалдааг оролдож үзэх хэрэгтэй. -    АМС нь чанаргүй хөрөнгийг цэгцлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд барьцаа хөрөнгийн талаарх эрх мэдлийг шүүхээр дамждаггүй энгийн аргаар шийдвэрлэх аргачлалыг бий болгох хэрэгтэй. 5.    Замын төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх санхүүгийн загвар стандартыг бий болгох (Developing Standard Financial Model for Road PPP Project in Mongolia) Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр төр, хувийн хэвшлийн замын ашигтай төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг үнэлэх анализ аргыг гаргаж ирлээ.   -    Төр, хувийн хэвшлийн замын төслийн нийт төсөвт өртөг өөрчлөгдөх тохиолдолд тухайн төслийн ашиг орлого, хөрөнгө оруулалт хэрхэн өөрчлөгдөхийг анализ хийж болно. -    Ашиглалтын зардал багасах тохиолдолд тухайн төслийн ашиг орлого хичнээн хэмжээгээр нэмэгдэх, түүнийг дагаад хөрөнгө оруулалтын хэмжээ тогтсон ашиг орлогын хүрээнд хэр их багасах боломжтой болохыг тооцож болно. -    Замын хөдөлгөөн ард иргэдийн саналаас илүү нэмэгдэх тохиолдол, мөн ашиглалтын хураамжийг нэмэх тохиолдолд тухайн төслийн ашиг орлогын нэмэгдэл хэр байхыг урьдчилан тооцоолох боломжтой юм. -    Энэхүү аргачлалаар дамжуулан Монгол Улсын Засгийн газар илүү бодитой төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг үнэлэх боломжтой бөгөөд төслийн мөнгөний урсгалыг таамагласнаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай төвөггүй хэлэлцээ хийх  боломжтой болно гэж үзэж байна.
Shuud.mn
Сонин хачин