Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна
2022-01-21 17:10

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлсэн байна.  

 

 

Тухайлбал Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд О.А /эр 22/, Б.Б /эр 23/ нарыг цалинжуулан Б.Б /эр36/, Э.А /эр 35/ нар нь Хууль бусаар Play.ubgamers.space нэртэй цахим хаягийг ашиглан 777 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байсныг тогтоон тухайн этгээдүүдийн ашиглаж байсан  суурин компьютер, нөүтбүүк, гар утас, банкны виза карт зэргийг хураан авч харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан Б.Б-д дансаа ашиглуулсан иргэдэд холбогдуулж Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 

 

 

Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон энэ төрлийн хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг тул иргэд та бүхэн түрээслүүлсэн өөрсдийн эзэмшлийн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавьж, интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв

Shuud.mn
Сонин хачин
Ajilaa hiiii
2022-04-14
IZ-giin moriitei togloom olon jil ymar ch saad haaltgui ajillaa. Bayan ailiin bandgar batsaan erh duraaraa huuli zorchood, arai yadan heden togrog olohiig oroldoj bgaagaa dandaa barij horij tsagdana, hogiin Mongol!
2022-01-25
Hun uuruu togloh toglohguigee shiiddeg bish ymu? hucheer mungiin hiilgeed togluulaad bgam shig l bugd handhiin hahah uursduu tolgoi baiha bolitsiimuu yatsiin
2022-01-24
Ihc:
Hahahah amjilt
2022-01-24
77:
Monhjin geed batsaaniig shalgaachee mongolchuudiin mongiig luiwardaj duuslaa
2022-01-23
Ihc:
Hahahah amjilt
Зочин:
Тэд нарт чинь томчуул өөрсдөө тоглодог. Матаасаар л энэ баригдчихлаа.
2022-01-22
ард:
зөндөөл покер сайт фэсээрл их байна тэд нь болуул том акулууд нь юмуу кк
2022-01-22
Зочин:
Тэд нарт чинь томчуул өөрсдөө тоглодог. Матаасаар л энэ баригдчихлаа.
Тиймээ цагдаа нарын хийх ажил
2022-01-22
Зочин:
Аль алиныг нь хатуу шийтгэ.Цаана нь өчнөөн хүний зовлон ядуурал гэр бүл салалт байгаа учраас. . .
2022-01-21
Hun uuruu togloh toglohguigee shiiddeg bish ymu? hucheer mungiin hiilgeed togluulaad bgam shig l bugd handhiin hahah uursduu tolgoi baiha bolitsiimuu yatsiin
тэнэг цагдаа:
түрээслэсэн хүн ямар хамаа байна. юу хийж байгааг яаж мэдэх юм
2022-01-21
Ajilaa hiiii
Тиймээ цагдаа нарын хийх ажил