Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт орлоо
2022-01-24

 

Норверги улсын Лиллехаммер хотод пара цанын ДАШТ энэ сарын 8-24-нд болж байна. Тэмцээний 20 км-ын зайд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин 20 км-ын зайд өрсөлдөхөд Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт орлоо.

 

Тэд үргэлжлүүлэн Швед улсад энэ сарын 24-29-нд болох Дэлхийн цомын тэмцээний гурван зайд уралдах юм.

 

Б.Ганболд нь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Ц.Дашдорж дээрх хоёр тэмцээний дүнгээс харгалзан “Бээжин-2022” паралимпын наадамд өрсөлдөх эсэх нь шийдэгдэнэ.

Shuud.mn
Сонин хачин