Байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд хамтран ажиллана
2022-01-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитинтэй утсаар ярилаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамдын түвшинд ажиллаж байгааг дуулгаж, ялангуяа Хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулахад анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл эцэслэн батлагдсаныг онцолж, тус төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч байгааг хэллээ.

Талууд байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин
tenegt muu novsh:
shal hudaldaa buraad haan bnaa ter hii chin nvvrsend garaa. metanii hii nvvrsend baidag ch tegej ih olborolij zarahaar bol bhgui shuu garaa.
2022-01-29
Иргэн:
Нүүрсний утаандаа хордоод баймааргүй байна, тэгээд оросоос хамаарахгүй байя гээд бензин авахаа болих уу? Хийг ашиглаж утаанаасаа салцгаая, хийгээр ажилладаг цахилгаан станцууд байгуулъя
2022-01-28
Зочин:
Тэр чигээр нь урагш нь гаргаад хэдэн төгрөг авахаа л бод. Өөрсөддөө хэрэглэнэ , нүүрснээс татгалзана гэж хөөрөөд байвал Оросын хараанаас хэзээ ч гарахгүй шүү. Тэрний оронд өөрсдөө газ нэмж урагш нь шугамаар чинь гаргая гэж тохирвол дээр. Нүүрсний давхаргад метаны хий их бий