Халдварын тохиолдлын тоо Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт нэмэгджээ
2022-01-28

 

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт батлагдаж байгаа  тохиолдлуудын 60 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Үлдсэн 40 хувь нь орон нутагт байна. Гэхдээ өмнөх долоо хоногтой харьцуулбал, орон нутагт батлагдах тохиолдлын тоо нэмэгдсэн. Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. 

 

Тархалтын илэрхийлдэг хамгийн чухал зүйл нь PCR шинжилгээнд илрэх эерэг хувь байдаг. Оны өмнөх шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 хувь байсан. Улмаар нэмэгдсээр энэ долоо хоногт 30 хувь болжээ. Өөрөөр хэлбэл, 6 дахин нэмэгдсэн байна. 

 

Омикроны IV давлагааны үед эрчимт эмчилгээний заалттай, нэн хүнд үйлчлүүлэгчийн хувь 1-ээс хэтрэхгүй байна. Дельта хувилбарын үед 2.2-.2.3 хувь байсан. Тэгэхээр Омикрон хувилбарын давлагаа өмнөх хувилбаруудтай харьцуулахад эрчимт эмчилгээний заалттай, нэн хүнд хүний тоо 2.5-3.5 дахин бага байна. 

 

Томуу, томуу төст өвчний тохиолдлын 40 хувь Улаанбаатарт, 60 хувь орон нутагт бүртгэгдэж байгаа. Томуу, томуу төст өвчний идэвхжлийн түвшинд 12 аймаг байна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин