Ё.Жаргалсайхан: Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээврийн хөлс хямдхан байгаа
2022-01-28

 

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "Тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 11-нээс эхэлсэн. Монголын тал руу гарах ачаатай чингэлгүүд энэ долоо хоногтоо дуусна. Дараагийн ачилт хийгдэнэ. Мөн өмнөх гарсан хоосон чингэлгүүдийг буцаах ажлыг зохион байгуулна.  Уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргах талаар судалж байгаа.

 

Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны тушаалаар ачаа  тээврийн жишиг тариф тогтоосон. Уг тушаалаар 1 км замд 1 тонн ачаа тээвэрлэхэд жишиг  тооцоо юм. Тээврийн хөлсийг тээвэрлэгч ачаа илгээгч хоорондоо тохиролцоод гэрээ хийдэг.

 

Мэргэжлийн байгууллагаас гаргасан жишиг үнийн хүрээнд авч үзвэл Замын-Үүд- Улаанбаатар хүртэл 660 км байдаг. Ердийн зам дээр хамгийн дээд тал нь 25 тонн ачаа тээвэрлэдэг. Ингэж тооцвол 1-3 дугаар зэргийн ачаа байдаг. Нэгдүгээр зэргийн ачаа 3 сая 573 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн ачаа 4 сая 630 мянга, гуравдугаар зэргийн ачаа 6 сая гаруй төгрөгийн үнэтэй байхаар тооцсон байдаг. Дээрх үнэтэй харьцуулбал Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх  тээврийн хөлс 3-3.5 сая төгрөг байна гэдэг нь хямдхан байна гэсэн үг.

 

Тээвэрлэлтийн үнэ ханш хэт их өссөнтэй холбоотой мэдээллийг авто тээврийн үндэсний төвд өгөх боломжтой" гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-27