Монголын баг өнөөдөр Бээжин хотыг зорино
2022-01-31

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорино.

 

 

Манай улсаас цагаан олимпод хоёр тамирчин оролцоно. Цанын хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.

 

Монголын багийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй ахална. 

Shuud.mn
Сонин хачин
2-:
2-рхон тамирчин оролцох уу? Хаха Африкиин орнуудаас бас тиим хэмжээнии орох юм билээ
2022-01-31