Бээжингийн гурван хорооллыг халдварын эрсдэлтэй бүсэд тооцжээ
2022-01-31

Бээжин хотын Фэнтай дүүрэг дэх гурван хорооллыг "коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс" гэсэн ангилалд оруулжээ. Энэ талаар орон нутгийн тахалтай тэмцэх байгууллага мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гаригийн 16.00 цагаас ням гаригийн 16.00 цагийн хооронд Бээжин хотод коронавирусийн дельта хувилбарын дотоодын халдвар 12 бүртгэгджээ. Харин сүүлийн долоо хоногт омикрон штаммын халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэнэ. 

 

Одоогоор Бээжинд коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй гурван бүс, дунд зэргийн эрсдэлтэй долоон бүс байгаа аж.  Нэгдүгээр сарын 15-ны өдрөөс хойш Бээжинд коронавирусийн дотоодын халдварын 96 тохиолдол бүртгэгдсэнээс зургаа нь омикрон штаммаар үүсгэгдсэн байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene toog 100-200 dahin nemj tootsoh ni unend niitseh bhoo
2022-01-31