Д.Ганбат: Ванга шиг хэлье, шатахууны үнэ хоёдугаар сард нэмэгдэнэ
2022-01-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга “Төсвийн тодотголыг өнөөдөр батална. 02 дугаар сарын нэгэнд ахмад настнууддаа тэтгэврийг нэмэгдэлтэй нь хамт олгохыг зорьж байна” гэдгийг хэллээ.

 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Ахмад настны тэтгэврийг инфляцид тохируулан үе шаттай нэмэх асуудал хуулиар батлагдсан. Өнөөдрийн инфляцид тохируулан нэмбэл тэтгэврийн доод хэмжээг 800 мянган төгрөг болгох ёстой. Ийм боломж ч байгаа. 2021 оны улсын төсвийн татварын орлого 10 их наяд төгрөгөөр байхаар тооцсон ч гүйцэтгэлээр 11 их наяд тэрбум болж өссөн. Экспортын орлого ч нэмэгдсэн. Эдийн засгийн боломж байна. Тиймээс бид эрүүл мэнд, боловсролын салбарын цалинг зайлшгүй ярьж, шийдэх ёстой гэсэн горимын санал гаргалаа. 

 

Үргэлжлүүлэн төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэлж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


 

2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат: Төрд мөнгө байхгүй, татвар төлөгч ард түмний мөнгө. Инфляцид ард түмний цалин мөнгийг идүүлчихээд одоо аргалж байна. Цаашид төрийн албан хаагчдын цалин яригдана. Инфляцитай уялдуулаад нэмэх ёстой. Үүнийг яаж шийдэх вэ? Удахгүй шатахууны үнэ нэмэгдэнэ, Ванга шиг хэлье, 02 дугаар сард нэмэгдэнэ.

 

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Төсвийн хүрээнд орж ирж байгаа 6.7 инфляцийг нэмэгдүүлж, өөрчлөх ёстой. Үүнийг дагаад бусад асуудал яригдана. Дараагийн асуудал тухайн үедээ яригдаад, Засгийн газар оруулж ирэх байх. Тэтгэврийг нэмж байгаа бол халамж, цалин нэмэгдэх ёстой. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж байхад хөдөлмөрийн хөлсний 420 мянган төгрөгийн доод хэмжээ нэмэгдэх ёстой.

 

Төсвийн тодотголын талаар гишүүд үг хэлж, хариултаа авлаа. Мөн "Ковидын хууль"-ийн өөрчлөлтийг хэлэлцэж, байнгын хороонд шилжүүлсэнээр үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
bayar:
Энэ хүн эрүүл л байгаа даа. Үүнийг таагаад байх юм байхгүй л дээ. Тэгээд ч Вангагийн авьяас түүнд байхгүй. Орос татвараа нэмэхээ сарын өмнө шийдсэн байсан шүү дээ.
2022-02-01
chuk:
chivtai wanga manaid turnu gej ter 1 gegeenten unen helj shuu.
2022-02-01
Энэ нэг бульдог шиг нөхөрт хийж чаддаг юм байна уу
2022-01-31
saihan medee duulgaj baigaa yum baih daa.ih doromjlol shvv .ta nar unaa unaj chadahgyi gej basaj bna.beton Gambaag tatan buulgaya
2022-01-31
1:
Энэ солиот ингээд сошиалаар тэнэгтээд эхлэнгүүт нөгөө шатахууны компаниуд дуу авалцан нэмнэ биз дээ, энэ бол өдөөн турхиралт. Энэ мэдрэлийгээ УИХ-аас эгүүлэн татаачээ Баянхонгорчуудаа.
2022-01-31
Чи өчигдөр Сөүл-ийн онгоцоор хулгайч шиг юм бууж ирээ биз дээ
2022-01-31
2500 BNOO
2022-01-31