УИХ-аас Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулна
2022-01-31

УИХ-аас Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Хөгжлийн банкны асуудал үнэхээр харамсалтай байна. 1.6 их наяд төгрөг чанаргүй болж, 841 тэрбум төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нөгөө л хулгайч нар, алдартай луйвар хийдэг хүмүүс энд явж байна. Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй гэдэг шалтгаантай. Өөрийнхөө өмч хөрөнгийг өөр хүнд шилжүүлчихээд”хоёр чих” ав гээд сууж байдаг. Ийм байж болохгүй.

Хөгжлийн банкны асуудлыг УИХ дээр яръя. Монголд хулгай хийдэг хэдхэн хүн байна. Бүх юмны цаана байдаг. Улсын өмч хөрөнгийг эзэнгүйдүүлж авдаг.  Цаашлаад улсаас нэмж мөнгө аваад, тэрийгээ буцааж төлдөггүй. Үүнд тохирсон хуулиудыг гаргая. Биднийг энд 15 хувийн нэмэгдэл ярьж байхад 1.6 их наяд төгрөгийн асуудал цаана чинь байна. Цаашдаа ингээд яваад байвал үүнээс илүү том хохирлыг улсад учруулна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Чанаргүй зээл гэдэг үг яагаад байдаг вэ? Жирийн иргэн банкаас зээл авах гэж бөөн асуудал судалгаа болдог Эргэн төлөх хугацаа болоход банкаас сануулаад л 1 хоночихвол алданги аваад л их л чанга байдаг Ийм их мөнгө авч байгаа хүмүүстэй илүү хянамгай хандмаарын. Гайхаад байхын. Банк зээлдэгчтэйгээ хамтраад банкаа дампууруулах гэрээ хийсийм байхдаа.
2022-02-02
зочин:
ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖДҮ , БОЛОН ХӨГЖЛИЙН БАНЗНЫ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР БОЛ УУЛ ЗӨВ САНАА БОДЛОГО ЮМ .ДААНЧ БУРУУ ГАРЫН ХУЛГАЙЧУУД ,БУРУУ НАМЫН ИДЭШ БОЛООД ДУУСАХ ШИГ БОЛЛОО.
2022-02-02
Зочин:
Хөгжлийн банкийг хулгай хийх зорилгоор анх байгуулсан. Гаднаас орж ирсэн хөнгөлөлттэй бүх зээлийг УИХ-ын гишүүд, тэдний хамааралтай хүмүүс хүртсэн. Тэд зээлийг буцааж төлөхгүйгээр өөрсөддөө зориулж хуулинд өөрчлөлт оруулсан. Арлтүмэн дандаа хулгайчдыг УИХ-ын сонгуульд дэмжиж байсан нь харамсалтай. Тэд хулгайн мөнгөө ядарсан ард түмэнд тарааж дахин дахин сонгогддог. Монголыг жинхэнэ сүйрүүлж байгаа хүмүүс нь Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй этгээдүүд мөн.
2022-02-01

Naadah chin hulgaich gardaa
2022-01-31
zochin:
za medej baugaa bol tormolzood baulgyi bariad av toluul 2 chixiig ny ogtol
2022-01-31
irgen:
yag zuv yarij bna ug ni. nugooduul ni huuli hynalt tsagdaa ene teree hudaldaad avchihsan evgui garuud baigaa, diilddeggui.
2022-01-31
МАНынхан байгаа ш дээ
2022-01-31
Medej avyaa:
Hulgai ch nariig ner ustai ni ehner huuhed ur huuhduudtei ni zarlaach !
2022-01-31
Иргэн:
Бас банкны эзэд байдаг.
2022-01-31
Чанаргүй зээлийн ард дандаа улс төрчид, улс төрчдийн ашиг сонирхол, УИХ-ын үе үеийн нөлөө мөнхийн...
2022-01-31