Нью-Йоркт коронавирусийн халдвар эрс буурчээ
2022-01-31

Омикрон штаммаар үүсгэгдсэн давалгаа гарсны дараа одоо коронавирусийн халдварын тоо "эрс буурч байгаа" талаар Нью-Йоркийн захирагч Эрик Адамс мэдэгджээ. 

 

Сүүлийн үеийн статистик мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 5054 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин нэгдүгээр сарын эхээр энэ хотод өдөрт 43 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж байжээ. Мөн бямба гаригт Нью-Йорк хотод авсан нийт шинжилгээний 4,83 хувь нь эерэг байсан нь Америкийн бусад хотуудтай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт гэнэ. 

 

Бямба гаригийн байдлаар Нью-Йорк хотын оршин суугчдын 75 хувь нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан байна. Харин 5-12 насны хүүхдүүдийн 36 хувь нь вакцинд хамрагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин