Тайваньтай албан ёсоор харилцахаа нэн даруй зогсоохыг БНХАУ АНУ-д уриалав
2022-01-31

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь АНУ-д хандан нэг Хятад зарчим, Хятад-Америкийн хэлэлцээг мөрдөж, Тайваньтай харилцаж буй албан ёсны харилцаагаа нэн даруй зогсоохыг уриалжээ. 

 

"Тайванийн тусгаар тогтнол"-ын төлөө гэх салан тусгаарлагчдад хуурамч дохио өгөхгүй байх, Америк-Хятадын харилцааг цаашид тасалдуулахаас зайлсхийх, Тайванийн цутгалан дахь энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг бид АНУ-д хандан уриалж байна" хэмээн Жао Лижянь мэдэгджээ. Түүний мэдэгдэл нь Тайванийн захиргааны орлогч дарга Лай Циндэ АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситай цахим уулзалт хийсэнтэй холбоотой аж.

 

Хятад улс АНУ болон Тайванийн хооронд аливаа хэлбэрийн албан ёсны харилцаа байхыг эрс эсэргүүцэхийн дээр Америкийн төлөөлөгчид Тайванийн улс төрчидтэй цахимаар уулзалт хийсэнтэй холбоотойгоор Америкийн талд сануулга өгсөн гэж БНХАУ-ын ГХЯ-ын төлөөлөгч онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин