Бээжин-2022 олимпын оролцогчид Хятад цагаан сарын бэлэг авна 
2022-02-01


Өнөөдөр Хятадад сарны тооллоор шинэ он угтах өдөр тохиож байна. Шинэ оны баярыг тохиолдуулан Олимпын оролцогчдод бэлэг өгнө гэж ТАСС агентлаг мэдээлжээ. 


Баярын өдөр дасгалжуулагч болон тамирчдад шинэ оны баярын бэлэг өгөхийн дээр сэтгүүлчдэд зориулсан арга хэмжээнүүд ч болох гэнэ. 


Өмнө нь, 2018 оны Пёнчаны олимпын үеэр ч зохион байгуулагчид нь сарны хуанлиар шинэ угтах баярыг тохиолдуулан олимпын оролцогчид, сэтгүүлчдэд бэлэг өгч байсан юм. Тухайн үед хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд Олимпын бэлгэдэл бүхий бээлий өгч байжээ. 


Энд дуулгахад, XXIV Өвлийн олимп хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжин хотноо зохион байгуулагдана. 2015 онд Куала-Лумпур хотод болсон Олон улсын олимпын хорооны чуулганаар өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг Бээжин хотод өгсөн юм. Ингэснээр Бээжин хот зуны болон өвлийн олимп зохион байгуулж буй дэлхийн анхны хот болж байна. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Унадаг дугуйны шагналыг Бээжингийн олимпод оролцох Монголын тамирчдаар явуулна гэсэн. Монгол улсын Засгийн газар шийдэх үү эсвэл БНХАУ-ын нэр бүхий байгууллага шийдэх үү? on September 14, 2021 https://beesoy.blogspot.com/2021/09/blog-post.html
2022-02-04
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-02-04