Хэрлэн голд суудлын автомашин цөмөрч, суусан байсныг татан гаргажээ
2022-02-07

 

 

Хэрлэн голд суудлын автомашин цөмөрч, суусан байсныг татан гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсэг Хэрлэн голд автомашин цөмөрч орсон гэсэн дуудлагыг 16:11 цагт хүлээн авсан байна. 

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан иргэн Н-ийн Приус-30 загварын суудлын автомашины урд 2 дугуй голд цөмөрч суусан байсныг татан гаргаж, тус иргэнд хүлээлгэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин