Зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь
2022-02-07

Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.

 

 

Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амрах бөгөөд 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. “Барс” худалдааны төв өчигдрөөс ажиллаж эхэлсэн бол “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төвүүд маргаашнаас энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

 

Иргэд та бүхэн доорх хүснэгтээс дүүрэг тус бүрд байрлах томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

 

Shuud.mn
Сонин хачин