Их, дээд сургууль, МСҮТ-ийн хичээл эхэллээ
2022-02-07

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээл өнөөдрөөс цахимаар эхэлж байна. Оюутнуудын хичээл хоёрдугаар сарын 28-ны өдрийн даваа гаригаас танхимаар үргэлжилнэ.

 

 

Харин Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлж, 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ. Тухайн сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд 3-5 хоногийн цахим хичээлд шилжүүлнэ.

 

Мөн цэцэрлэгийн хичээл хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхэлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулах бөгөөд өдрийн дэглэмийн дагуу 8-10 цаг ажиллана.

Shuud.mn
Сонин хачин