Украинд АНУ, Британийн цэргийн тусламж ачсан онгоцууд газардлаа
2022-02-07

ОХУ Украин руу халдаж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс барууны орнууд Украинд цэргийн тусламж үзүүлж, Дорнод Европ руу цэргээ үргэлжлүүлэн татсаар байна. Хоёрдугаар сарын зургааны өдөр гэхэд АНУ-аас ээлжит тусламж бүхий онгоцууд газарджээ.

 

Интерфакс агентлагийн мэдээлснээр, ням гаригт Британийн Хатан хааны Агаарын цэргийн хүчний Airbus A400M цэргийн тээврийн онгоц болон АНУ-ын Зэвсэгт хүчний Тээврийн командлал түрээсэлсэн Америкийн Kalittа компанийн Боинг-747 онгоц газардсан байна. 

 

Британийн цэргийн онгоц Кипр дэх Акротири агаарын баазаас хөөрсөн бол Америкийн тээвэрлэгч онгоц Довер хотын ойролцоох агаарын баазаас нисэн иржээ. Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын дунд үеэс хойш Британи, Америк, Канад, Польшийн тээврийн онгоцууд Украин руу цэргийн тусламж хүргэхээр хамгийн багадаа 25 удаагийн нислэг үйлдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин