Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгоно
2022-02-07

 

Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой.

 

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн билээ.

 

Энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээгдэж байна.

 

Энэ удаагийн сонгон судлах хичээлийн саналыг 2022 оны 2 дугаар сарын 9-ийг дуустал https://hutulbur.num.edu.mn/exchange/ цахим системээр бүртгэж байна.

 

Суралцагчид нь өөрийн хөтөлбөрийн төсөөтэй хичээлээр дүйцүүлэх, чөлөөт сонголтын багцын биелэлтэд тооцуулах эсвэл өөрийн хүсэл сонирхлоор хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүйгээр сонирхсон бусад их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой.

 

Хичээл солилцооны үйл ажиллагааны зорилго, хэлбэрийн талаар https://news.num.edu.mn/?p=85112 холбоос дахь мэдээнээс дэлгэрэнгүй танилцах боломжтой.

 

Мөн хичээл солилцооны үйл ажиллагааг зохицуулах журамтай (https://news.num.edu.mn/.../%D0%90230-%D0%96%D1%83%D1%80...) уншиж танилцана уу.

 

 

Эх сурвалж: МУИС

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-07