Л.Энх-Амгалан: Монгол Улсын хэмжээнд 2000 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна
2022-02-08

 

БШУЯ-наас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хичээлийн хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцуулж байна. 

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн есдүгээр сард хичээлийг 5/9 зарчмаар эхлүүлсэн.Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан стратеги нь зөв байсан байна гэдэг нь батлагдсан. Танхимаар болон  хосолсон, цахимаар гэсэн гурван хэлбэрээр хичээлээ зохион байгуулсан. Тодруулбал, 

 

  • Танхимын хэлбэрээр 469 сургуулийн 223 мянган сурагч

  • Хосолсон хэлбэрээр, 365 сургууль 478 мянган сурагч 

  • Цахим хэлбэрээр 8 сургууль 12 мянган сурагч хамрагдсан. 

 

Есдүгээр сард хичээл эхлэхтэй зэрэгцэн гарааны оношилгоо хийсэн. Мөн дөрвөн хүүхдийн нэг нь  ганцаардсан хичээлээсээ хоцрогдсон гэсэн судалгаа байсан учраас Монгол Улсын хэмжээнд 150 сургуульд сэтгэл зүйч ажиллуулсан. Маш үр дүнтэй байсан. Ирэх намрын хичээлийн шинэ жилээс төрийн өмчийн бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл хангаж байна. 

 

ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 350 орчим мянган сурагчид  үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлсэн. 

 

Судалгаанаас харахад хүүхдийн сургууль завсардалт сүүлийн хоёр жилд маш их нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэл нүүрлэсэн байна. Сургууль завсардаж буй тоо хэмжээ 2018, 2019 онтой харьцуулахад 60 орчим хувиар өссөн. Энэ тоо цаашид ч нэмэгдэх магадлалтай. Тиймээс нэг ч хүүхдийг сургууль завсардуулахгүй байх боломжийг хангаж ажиллаж байгаа" гэв.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин