Филиппиний Ерөнхийлөгч албан тушаалаа орхиход бэлэн
2022-02-08

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте албан тушаалаа орхиж, улсынхаа шинэ төрийн тэргүүнд эрх үүргээ шилжүүлэн өгөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ.

 

"Би үүргээ шилжүүлэн өгөхөд бэлэн. Шинэ төрийн тэргүүнтэй уулзаж, дараа нь түүнийг ярилцлагад урина" хэмээн Дутерте мэдэгдээд "ерөнхийлөгч асан" гэж нэрлэгдэхийг мөрөөдөж байсан хэмээн онцолжээ.

 

Түүнчлэн гуравдугаар сар эсвэл дөрөвдүгээр сард Филиппиний ерөнхийлөгчийн албан ёсны байр болох Малаканьянгаас нүүхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

 

"Би эд зүйлсээ баглаж байгаа, заримыг нь хэдийнэ гэр рүүгээ явуулсан. Жижиг сажиг зүйлс, жетон, хүрэл баримлуудаа хамгийн түрүүнд явуулсан. Би гуравдугаар сар гэхэд ордныг орхих ёстой" хэмээн өдгөө 76 настай Дутерте мэдэгдсэн байна.

 

Филиппинчүүд тавдугаар сарын есний өдөр ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон парламентын 300 гаруй гишүүнийг сонгох юм. Үндсэн хуулинд зааснаар Дутерте төрийн тэргүүний албан тушаалд дахин сонгогдох эрхгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
esergeeree ard tumendee hunlegdeh bhaa.filiffiniig har tamhinaas salgasn hun.tiimerhuu zuil deer toriin tomor nuuriig haruulah l heregtei
2022-02-08
зочин:
За энэ сармагчин ч ерөнхийлөгчөөсөө буунгуут алуулах магадлалтай шүү..Oлон хүний аминд хүрсэн тушаал заавар хүчний байгуулагтаа өгч турхирч байсан нөхөр.
2022-02-08
zochin:
esergeeree ard tumendee hunlegdeh bhaa.filiffiniig har tamhinaas salgasn hun.tiimerhuu zuil deer toriin tomor nuuriig haruulah l heregtei
Хүрэлсүх:
Дэнэг, Би бол хэзээ ч өгмөөргүй байна
2022-02-08