Шинэ Зеландын иргэдийг Украинаас буцахыг зөвлөжээ
2022-02-08

Шинэ Зеландын Гадаад хэргийн яам Украинд байгаа иргэддээ хандан тус улсыг нэн даруй орхихыг зөвлөжээ. Учир нь Украинд нөхцөл байдал хурцдах аюултай гэж үзсэн байна. 

 

Украин дахь аюулгүй байдлын нөхцөл богино хугацаанд өөрчлөгдөж болзошгүй тул Шинэ Зеландын иргэд Украинаас нэн даруй явах талаараа бодолцох ёстой гэж Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

"Энэ улсаас гарахад таны бичиг баримт бүрэн эсэхийг шалгаарай" хэмээн Шинэ Зеландын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцолсон байна. Түүнчлэн Украин дахь "аюултай нөхцөл байдал"-тай холбоотойгоор консулын ажилтнуудад хэд хэдэн иргэн хандсан гэдгийг цохон тэмдэглэжээ.

 

Сүүлийн үед барууны хэвлэлүүд Орос Украин руу дайрах гэж байгаа гэх мэдээллийг байнга гаргах болсон. Тиймдээ ч барууны орнууд иргэдээ Украин, Орос руу зорчихгүй байхыг уриалсаар байгаа юм. Харин Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков "ОХУ Украин руу халдана" гэсэн мэдээллийг хэдэнтээ няцааж, ОХУ хэнд ч аюул занал учруулахгүй хэмээн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин