Натурын замыг өнөөдөр түр хугацаанд хаана
2022-02-09

 

Натурын замыг дулааны шугамын засварын улмаас өнөөдөр түр хугацаанд хаана.

 

Тодруулбал,Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замд дулааны шугамын гэмтэл гарсныг яаралтай засварлах шаардлагатай болсон тул өнөөдөр 10:00-22:00 цагийн хооронд зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлийн 2 эгнээг түр хааж засварын ажил хийгдэх тул зургийн дагуу хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аасс анхаарууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин