Б.Батцэцэг: Ерөнхий сайдын айлчлал богино хугацаанд үр дүнтэй боллоо
2022-02-09

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Олимпын наадам нь хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдал энх тайвны бэлгэдэл учраас аль нэг хэлбэрээр улс төржүүлж болохгүй хэмээн Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс мэдэгдэж, Бээжин 2022 олимпын наадамд өөрийн биеэр оролцох тухайгаа зарласан гадаадын удирдагчдын нэг болсон. Хэдийгээр айлчлал цар тахлын хүнд үед тодорхой хязгаарлалттай болсон ч маш богино хугацаанд үр дүнтэй, өгөөж ихтэй айлчлал болсон гэдгийг БНХАУ болон Монгол Улс хоёр тал аль аль нь цохон тэмдэглэсэн. 

 

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргын хувиар БНХАУ-ын дарга болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдтай албан ёсны уулзалт хийж Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах, улмаар жишиг болсон харилцаа үүсгэх, Засгийн газар хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах зэрэг хоёр тал харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөн хүрээний асуудлаар санал солилцож харилцан ойлголцолд хүрсэн. Улс хоорондын аливаа харилцаа,  хамтын ажиллагаанд өндөр дээд түвшний харилцан ойлголцол, харилцан итгэлцэл чухал ахиц дэвшил авч ирдэг. Тиймээс энэ удаагийн албан ёсны уулзалт өндөр ач холбогдолтой, хөгжлийн бодлого зорилтын талаар илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл солилцсон уулзалт болсон.

 

Тухайлбал хилийн боомтууд дээр ирсэн үүссэн нөхцөл байдал, бүтээн байгуулалт, зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бараа бүтээгдэхүүнийг хэвийн горимд шилжүүлэх, цаашид нэмэгдүүлэх нөхцөл байдлыг хурдан бүрдүүлэх талаар болон хувийн хэвшлүүдийг дэмжиж, томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах, харилцан ашигтай хамтарч ажиллах, эдийн засгийн гурван талт коридорын төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцсан" гэж мэдээллээ.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Чи ерөнхий сайдаа загнадаг гэлүү сонссон шүү муу чавганцаа Хүктэй л ярина гэдэг гэсэн муу чавганц хэдийг хүүкэд зөөсөн болоод чангараад байдаг муу чавганц вэ
2022-02-10
Сайд гэнэ үү? Хөөрхөн л шулам бн ш дээ чааваас
2022-02-09
Энгэр дүүрэн мөөмтэй:
Тэвэг толгойтой хэвлэлийн компанийн захирал авгай ГХЯ-наас зайл
2022-02-09