Өвөр Монголоос эртний газар доорх хонгил олжээ
2022-02-10

Өвөр Монголын Өөртөө Засах Оронд эртний газар доорх хонгил олджээ. Энэ талаар Хятадын Соёлын өв, археологийн  хүрээлэн мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өвөр Монголын Циншуйхэд байх эртний чулуун хотын нутаг дэвсгэр дээр байрлах газар доорх гарцыг өөр 20 балгасын хамт илрүүлсэн бөгөөд эдгээрт хотын хаалга, хана, барилгын сууриуд, бунхан, шавар, ясаар хийсэн эд зүйлс багтаж байгаа гэнэ. Чулуун ордны энэ хэсэг хожуу үеийн шинэ чулуун зэвсгийн үеийн соёл иргэншил, Луншанийн соёлд хамаарна гэж эрдэмтэд өгүүлжээ. 

 

Нарийн, урт гарц нь газрын доор 5-6 метрийн гүнд байх бөгөөд 1-3 метр өргөнтэй, хоёр метр орчим өндөртэй гэнэ. Энэ гарц нь эртний хотын гадна болон дотор хэсгийн газар нутгийг холбосон, мөн хоёр хонгилтой аж. Өвөр Монголоос олдсон энэхүү олдвор нь Хятадын хойд бүс нутгууд дахь соёл иргэншлийн эх үүсвэрийг судлахад хосгүй үнэ цэнэтэй гэж эрдэмтэд мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хоргодох газар
2022-02-14
Газар доорхи юм бол дайнаас болж нуугдсан оромж
2022-02-14