Төсвийн мөнгөөр казино тоглосон гэлэнмаа хорих ял сонсов
2022-02-11

АНУ-ын католик сургуулийн захирал байсан 80 настай гэлэнмаа Мэри Маргарет Кройпер мөрийтэй тоглоомонд донтож, сургуулийн төсвийн хөрөнгөөс 835 мянган долларыг казино тоглон үржээ. Энэ үйлдлийнхээ төлөө тэрбээр луйвар болон мөнгө угаасан хэрэгт буруутгагдаг нэг жил, нэг өдрийг шоронд өнгөрүүлэхээр болсон талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

"Би нүгэл үйлдэж, хууль зөрчсөн. Өөрийгөө зөвтгөх арга алга" хэмээн Мэри Лонс-Анжелест болсон шүүх хурлын үеэр өгүүлжээ. 

 

Мэри Кройпер Калифорнийн Сейнт-Жеймсийн католик сургуулийн захирал байхдаа 10 гаруй жил төсвийн хөрөнгө, хандивыг хувьдаа завшсан байна. Гэмт хэргийн ул мөрөө нуун дарагдуулахын тулд ажилтнууддаа санхүүгийн тайланг өөрчлөн бичих, эсвэл устгахыг даалгадаг байсан гэнэ.

 

Түүний хулгайлсан мөнгөөр 10 гаруй сурагчийг сургаж болох байсан ч энэ мөнгийг Кройпер найзуудын хамт зугаа цэнгэл, казинод зарцуулсан гэж яллагч тал мэдэгдсэн байна. АНУ-ын тойргийн шүүгч Отис Райт ялын тогтоолыг таницлуулахдаа хүүхдүүд нь Сейнт-Жеймст суралцаж байсан католик гэр бүлүүдийн зүгээс Койперыг өршөөхийг гуйсныг анхааралдаа авсан хэмээн онцолжээ. 

 

Мэри Койпер 2018 онд тэтгэвэрт гарсны дараа сургуулийг шалгах үеэр түүнийг асар их мөнгө хулгайлсныг илрүүлсэн байна. Одоо Мэри 366 хоног торны цаана суухын дээр 835 339 долларын нөхөн төлбөрийг сургуульд төлөх ёстой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин