Шинээр 1070 халдварын тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
2022-02-12

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 1070 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 538 Улаанбаатарт, 532 орон нутагт бүртгэгдэв.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 5 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2072 болж байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6664 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1747 хүний биеийн байдал хөнгөн бол 70 хүн нэн хүнд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин