Оросын улс төрч Гэгээн Валентины өдрийг хориглохыг шаарджээ
2022-02-14

ОХУ-ын Төрийн Думын гишүүн Виталий Милонов Орост Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхгүй байхыг уриалжээ. Түүний өгүүлснээр энэ баярыг төрийн байгууллага, сургуулиудад тэмдэглэх нь нэн зохисгүй гэнэ. Энэ баярт зориулан арга хэмжээ зохион байгуулах нь зүйд нийцэхгүй гэж тэрбээр мэдэгджээ.

 

"Сургуулиудад ч төрийн байгууллагуудад ч Гэгээн Валентины өдрийг тэмдэглэх ёсгүй. Цатгалан барууны амьдралаас орж ирсэн заншлыг дагах хүмүүс нь бид биш" хэмээн Милонов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

Түүнчлэн энэ баяр нь тухайн үйл явдлын соёлын төдийгүй оюун санааны агуулгатай огт нийцдэггүй хэмээн ОХУ-ын Төрийн думын гишүүн үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Н:
За үнэндээч тийм л дээ.ямар учиртайч юм мэдэхгүй бж улс орондоо тэмдэглэх хэрэггүй.ер нь гол нь бизнесийнхэний л бараа таваараа зарах шоу л юм.
2022-02-14
Зочин:
Манайд ч гэсэн хоригломоор, хэдэн дэлгүүрүүд юмаа зарахын тулд
2022-02-14