Монгол Улс жуулчин хүлээж авахад бэлэн үү
2022-02-15

Цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимжүүлэхэд аялал жуулчлалын салбар нэн чухал үүрэгтэй. Манай улсыг зорин ирэх гадаадын иргэдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолж байна. Тодруулбал:

 

 

☑ Одоогийн байдлаар гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлээд байна.

 

☑ Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд 3 төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох evisa.mn системийг туршилтын журмаар нэвтрүүлж, амжилттай үргэлжлүүлж байна.

 

☑ Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон жил яригдаж ирсэн хил орчмын аялал жуулчлалын асуудлыг дээрх хууль тогтоомжид тусгаж, хил орчмын нутаг дэвсгэрээр жуулчлах иргэдэд зориулсан 3 хоногийн хугацаатай К3 ангиллын визийг бий болголоо.

 

☑ “Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ” буюу вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөлцөхөөр Казахстан, Унгар, Турк, Япон, Энэтхэг, ИБУИНХУ-тай албан ёсоор тохиролцсон, ЕХ, Канад, АНЭУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улстай яриа хэлэлцээ үргэлжилж байна.

 

☑ Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дэлхийн улс орнуудтай соёлын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх замаар гадаад сурталчилгааг эрчимжүүлэхэд чиглэсэн “Монгол Үндэсний үнэлэмж” цогц арга хэмжээг батлан хэрэгжүүлж байна.

 

☑ ГХЯ Монгол Улсаас хилийн чанадад суугаа 46 ДТГ-аараа дамжуулан Монгол Улсын хууль, Засгийн газрын бодлого шийдвэр, үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг тогтмол хийж байна.

 

☑ Олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг сурталчлан танилцуулах, дэлхийн улс орнуудтай эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

☑ Хилийн чанадад оршин суугаа иргэдийг Монгол Улсаа сурталчлахад татан оролцуулж “1 монгол 1 жуулчин”, аялал жуулчлалын шинэ нөөц боломжуудыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “21 аймаг 21 улс” зэрэг төсөл арга хэмжээг “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-тэй хамтран зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
juulchin ireheer tosch guulga guigaad esvel hulgai hiideg huduu yavaa negiig ni aldag bolohoor hen ireh ve dee.ilyy yneer yilchilne.tsagdaa naraa sain ajilluulj hutuch gargah heregtei.oyutnuudaas
2022-02-15