Шойгу: Цэргийн сургуулилалтуудын хэсэг нь ойрын үед дуусна
2022-02-15

Одоо явагдаж буй Оросын цэргийн сургуулилалтуудын хэсэг нь өндөрлөх дөхөж байгаа гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ мэдэгджээ. 

 

"Сургуулилалтууд явагдаж байгаа, зарим хэсэг нь дууссан, нөгөө хэсэг нь дуусаж байгаа бол таны даалгавраар 12 дугаар сард эхэлсэн, төлөвлөгдсөн зарим сургуулилалтууд зорилтуудаа биелүүлэх шаардлагатай байгаа гэдгийг давтан хэлье" хэмээн Сергей Шойгу мэдэгджээ. 

 

Оросын Зэвсэгт хүчний өнөөдөр явуулж буй сургуулилалтуудаас хамгийн том нь "Холбоотны шийдэмгий байдал-2022" нэртэй Беларусь-Оросын хамтарсан сургуулилалт юм. Энэ нь Холбоотон улсын хариу үйлдэл үзүүлэх хүчний шалгалтын хоёрдугаар хэсэг бөгөөд хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Цэргийн сургуулилалтын зорилго нь гадаадын түрэмгийллийг эсэргүүцэх, алан хядагчид руу довтлох явдал гэнэ.

 

Өмнө нь Украин улс итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээнүүдийн тухай 2011 оны Венийн баримт бичгийн оролцогч орнуудын уулзалтыг зарлан хуралдуулсан. Үүнээс өмнө Украин улс Оросын талаас Оросын нутаг дэвсгэр дээр цэрэг сэлгэн байршуулах болсон шалтгаанаа тайлбарлахыг шаардсан ч Оросын тал хариу мэдэгдэл хийгээгүй юм. 

 

2011 оны Венийн баримт бичиг нь улс орнуудын хоорондын аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн. Энэ баримт бичигт зааснаар улс орнууд цэргийн хүч, зэвсэглэлийн үндсэн системүүд, батлан хамгаалах салбарын төлөвлөгөө болон цэргийн төсвийн талаарх мэдээллээ жил бүр солилцох ёстой байдаг аж. Мөн "ердийн бус цэргийн үйл ажиллагаа"-тай холбоотойгоор зөвлөгөөн явуулах тухай ч энэ баримтад тусгагдсан байдаг юм байна.

 

Украины асуудал

 

Сүүлийн үед АНУ болон НАТО-ын бусад орнууд ОХУ-ыг Украин руу халдахаар бэлтгэж байна хэмээн буруутгах болсон. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос улс хоёрдугаар сарын 16-ны өдөр хөрш оронруугаа дайрах гэж байна хэмээн Европын төрийн тэргүүнүүдэд мэдэгдсэн талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээс гарах болсон юм.

 

Харин Кремль болон Оросын Гадаад хэргийн яам энэ бүхнийг үгүйсгэж, Орос улс Украины дотоод асуудалд оролцдоггүй, Украинаас ялгаатай нь ямар ч хэлэлцээрийг зөрчөөгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байлаа. 

 

Украины эрх баригчид өөрсдийгөө тунхагласан Донецк, Лугансктай хил залгаа нутаг дээр зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийхээ тал хувийг байршуулсан, арми нь босогчдын эсрэг гал нээж, барууны орнуудын өгсөн хориотой техник ашиглаж байгаа хэмээн Оросын тал буруутгаж байгаа юм. ОХУ-ын талын мэдэгдсэнээр барууны орнууд Украинд хэдэн тэрбумын үнэтэй зэвсэг нийлүүлсээр байгаа бөгөөд үүнд АНУ, Их Британи, канад, Франц, Польш Турк, Литва, Чех, Болгар, Румын, Эстони улсууд оролцож байгааг онцолж байна. Түүнчлэн Украин руу гадаадын цэргийн зааварлагчид ирсээр байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Олон улс тэр дотроо орос украйны тухай болсон болоогүй юм бичих юм.үүний оронд өөрсдийнхөө амьдралыг дордуулагч авилгач даа мэрээч тэр нь дээр ккк
2022-02-18
Баянаа:
Тэнэг хулгайч вэ. Оху украинтай 2014 оноос дайтаж бн. Украйны хамаг газар нутгий н булаасан
2022-02-17
Баянаа:
Оху Украйныг барахгүй ээ. Чэчээн гд Өвөрхөнгайгаас жаахан нутгийг эзлэх гж 10 жил болсон биздээ хэхэжж
2022-02-17
ZOCHIN:
Америk бол хутган үймүүлэгч орос уkрайн хэзээ ч байлдахгүй ээ Хэрэв Орос дайн эхэлүүлвэл дэлхийд хямрал болно.Нeftийн үнэ өснө дөө
2022-02-15
Баянаа:
Тэнэг хулгайч вэ. Оху украинтай 2014 оноос дайтаж бн. Украйны хамаг газар нутгий н булаасан